Цагаан цаас

--

Хэрхэх нь таны дур гэхдээ юу бүтээсэн нь маш чухал.

Амьдрал

Цаас бол амьдрал харин та бал.

Үүн дээр шулуун явж болно, сараачиж,будаж, тойрч, эргэлдэж, цэглэж ч болно.

Цаас хаанаас өгөгдөх нь таны тавилан. Энэ балаар ямар бүтээл гаргах нь таны зорилго, ямар мөр үлдээх нь сонголт, хаанаас эхлэх нь дур, яаж эхлэх нь мэдэл, юу бүтээх нь хүсэл. Тасралтгүй зураасаар зогсолтгүй урагшлах бол цаг хугацаа.

Гаргасан мөртөө бүү харамс. Хүн алдая гэж оролддоггүй. Алдсан ч оносон ч үлдээсэн мөрөөрөө бахархаарай. Учир нь хийж чадаж байна.

--

--

О. Байгальмаа
О. Байгальмаа

Written by О. Байгальмаа

Амгалан, гүн, үнэн оршихуй.

No responses yet